Зуны сургууль маань 9-12 ангийн 60 сурагч шалгаруулж 2017 оны 06 сарын 12-наас найман 7 хоногийн турш үргэлжлэх АНУ-ын их дээд сургуулиудад амжилттай өргөдөл илгээх зорилготой цогц програм.
Curriculum: Хичээлийн агуулга
АНУ-ын их дээд сургуулиуд SAT Reasoning, SAT Subject, TOEFL гэх 3 шалгалтын оноо шаарддаг.
• SAT REASONING - АНУ-ын их дээд сургуулиудад ороход шаардагддаг стандартчилагдсан шалгалт бѳгѳѳд сурагчдын их сургуульд ороход бэлэн эсэхийг нь болон ахлах сургуульд яг юу сурсныг нь шалгах зорилготой. Жишээлбэл Харвардын их сургуулийн 2020 онд төгсөх ангийн дундаж оноо нь 1560/1600. Тиймээс манай сурагчид Томүжин Prep-ийн дагуу 72 цаг бэлдэнэ.
• SAT SUBJECT - тест нь Монголын ЭЕШ-тэй их төстэй. Яагаад гэвэл сурагч Математик, Шинжлэх Ухаан, Түүх, Гадаад хэл гэх зэрэг 20 хичээлээс сонирхсон хичээлийнхээ дагуу сонгон өгдөг. Энэ нь их дээд сургуулиудад зайлшгүй шаарддаг шалгалтын нэг бөгөөд манай сурагч нар Зуны Сургуулийн Математикийн хичээлд хамрагдах бөгөөд Хими, Америкийн Түүх, Физикийн хичээлээс сонгон суралцах юм.
• TOEFL iBT - Уг шалгалт нь сурагчийн Англи хэлний чадвар бөгөөд профессор найз нартайгаа чөлөөтэй ойлголцож чадах эсэхийг шалгадаг. Ихэнх их дээд сургуулиудын босго TOEFL-ын оноо +100/120 байдаг. Тиймээс сурагчид маань TOMUJIN Prep-н дагуу TOEFL-ын шалгалтанд бэлдэнэ.
• Volunteering + Team Project
Сургуульд элсэхэд шаардагддаг хичээлээс гадуурх ажлын хэсгийг бөглөхөд зориулсан зуны хичээлийн хугацаанд анги хамт олноороо бичил төсөл санаачлан хэрэгжүүлж дуусгах хөтөлбөр, түүнд чиглүүлэх хичээл
• Workshops
Зуны хугацаанд манай сурагчид 2 төрлийн сургалт семинарт сууна.
Application Process (Өргөдлийн Процесс)
АНУ-н ихэнх их дээд сургуулиудруу өргөдлөө явуулахад COMMON APPLICATION буюу онлайн өргөдлийн систем бөглөж явуулдаг. Хувийн мэдээлэл, хичээлийн түүх, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, гаргасан амжилт, эсээ зэргийг Common Application агуулдаг. Мөн 650 үгэнд багтаан 5 асуултаас сонгон өөрийгөө илэрхийлсэн эсээ бичихийг шаарддаг. Тиймээс манай сурагчид зун дуусахад өвөл Common Application гарахаар өөрөө бие даана амжилттай бөглөх чадвартай болно.
Personal Development (Хувь хүний хөгжлийн семинар)
Ихэнх сурагчид их дээд сургуульд ороход бэлэн бус байдаг бөгөөд их дээд сургуулийн эхний 1-2 жилдээ биеэ дааж амьдран сурдаг. Тэгвэл манай сурагчид их дээд сургуулиудад очихдоо аль хэдийн биеэ даасан, санхүүгээ зохицуулж сурсан, профессор болон ангийнхантайгаа чөлөөтэй харьцахаас эмээгүй байх болно!
• Essay Writing
АНУ-ын их дээд сургуульд 650 үгтэй өөрийгөө тодорхойлсон эсээ бичихийг шаарддаг билээ. Гэхдээ өөрийгөө 650 үг дотор илэрхийлэх нь амаргүй даваа. Тиймээс манай сурагч нар эсээн дээр ажиллах семинаруудад хамрагдана.
• Trips + Fun Events
Зуны хугацаанд хичээлээ хийгээд өргөдөл дээрээ ажиллаад л байвал амаргүй гэж үү? Шаргуу хөдөлмөрлөх нь хэдий чухал ч гэсэн ухаалаг бэлдэх нь төдий чинээ чухал. Тиймээс програмынхаа турш сурагчид маань тархиа амрааж Монголын томоохон үйлдвэр, компаниуд дээр очиж үзэхээс гадна кино үзэж, салхинд гарч гэх мэт зүйлүүд хийж хамт олноороо дурсамжууд бүтээх болно.
• Counseling
Сурагчид өргөдөл болон шалгалтууддаа бэлдэж байхад олон асуултууд гарч ирдэг. Та санаа зовох хэрэггүй! Томүжингийн туршлагатай багш нарын тусламжтайгаар сурагчид маань ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.
• Student Activity
Манай сурагчид маань өөрсдийн санаачлагаараа сурагчдын клуб эсвэл үйл ажиллагаа хийх боломжтой. Томүжин Академийн зүгээс менторлох, клубын өрөөгөөр хангах, тодорхой хэмжээний төсвөөр хангах зэргээр дэмжих юм.
Time Table: Хичээлийн Хуваарь
• 6/12-с 8/12 хүртэл 8 долоо хоног үргэлжилнэ
• Наадмын долоо хоног амарна
• Test Prep + Workshops + Essay Writing
(Даваа - Баасан) 09:00 - 16:30
(Бямба) 09:00-13:30
• Private Counseling Available Time (Ганцаарчилсан Зөвөлгөө авах боломжтой цаг)
(Даваа - Баасан) 17:00 - 18:30
• Student Activity + Library Schedule (Сурагчдын Өөрсдийн Санаачласан үйл ажиллагаа болон Номын Сангийн хуваарь)
(Даваа-Бямба) 21:00 цаг хүртэл
Admissions Policy : Элсэн Орох Журам
Зуны сургууль маань уг өргөдлөөр шалгаруулан 60 хүүхэд сонгон авдаг selective програм. Өнгөрсөн жилийн статистикийг дурьдвал 150 гаруй хүүхэд өргөдлөө явуулан 60 гаруй нь тэнцэн орсноор ойролцоогоор 40%-н acceptance rate-тэй байсан билээ. Тиймээс та өргөдлөө бөглөхдөө үнэн зөв, өөрийгөө ойлгомжтой илэрхийлж, хамгийн сайнаараа бөглөөрэй.
Өргөдлөө хэзээ явуулах вэ? гэж гайхаж байна уу? Тэгвэл танд 2 сонголт байгаа.
1. Early Decision*
Early Action нь Зуны Сургуульд элсэн сурах хүсэл сонирхолтойгоо харуулах алтан боломж бөгөөд мөн та Early Bird тэтгэлэгийг хүртэн авах боломжтой. Бид Early Action-н дагуу нийт ангийн 50%-г буюу 30 хүүхдийг сонгон авахыг төлөвлөж байна. Та яг одоо үүнийг уншиж байгаа энэ л яг танд зориулагдсан БОЛОМЖ!
Өргөдөл хүлээн авах эцсийн өдөр: 5/1
Өргөдлийн хариу ирэх өдөр: 5/8
*Өргөдлин явуулах эцсийн хугацаа дууссан тул шинэ өргөдлүүд ROLLING BASIS журмаар тооцогдоно
2. Rolling Basis
Rolling Basis нь ердийн журам бөгөөд 5/1-с 6/1-ний дотор өргөдлөө явуулснаар хамрагдах боломжтой. Өргөдлийн хариу нь таны өргөдлийн явуулсны дараагийн долоо хоногт багтан очих юм. Олон сурагчид тэнцэн орох тусам суудлын тоо улам хязгаарлагдах тул та өргөдлөө аль болох эрт явуулаарай!
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 6/1
Өргөдлийн хариу ирэх өдөр: Өргөдөл хүлээн авсны дараах долоо хоногт
Tuition Fee: Сургалтын төлбөр
• Сургалтын нийт төлбөр: 1'500'000₮
• Өдрийн хоолны цэс (Сурагчийн сонголтоор): 240'000₮
Scholarships: Тэтгэлэгүүд
• Early Bird (Эртэч шувуу) - 25% (375'000₮)
Early Action-р тэнцэн орсон сурагчид хүрэн авна.
• TOMUJIN ALUMNI (Томүжингийн Төгсөгчид) - 30% (450'000₮)
Та Томүжингийн ямар нэгэн сургалтанд сууж л байсан бол Зуны Сургуульд тэнцсэн орсноор уг тэтгэлэгийг авах боломжтой.
• Ambitious Friends (Зорилготой Найзууд) - 5% (75'000₮)
Хүнийг найзаар нь таньдаг! гэдэг байхаа. Бид хэдий таныг найзуудаар тань шууд дүгнэхгүй ч зорилго нэгтэй найзуудыг харин ч дэмжинэ шүү! Хэрвээ та болон таны найз тань Зуны сургуульд тэнцэн орвол тус бүр уг тэтгэлэгийг хүртэн авна.
• TOMUJIN FINANCIAL AID (ТОМҮЖИНГИЙН САНХҮҮГИЙН ТУСЛАМЖ) - 50-100%
Боловсрол олж авахад санхүүгийн байдлаар хязгаарлагдах нь шударга бус хэрэг гэж бид үздэг. Тиймээс бид үүсэн байгуулагдсан цагаасаа хойш санхүүгийн тусламж шаардлагатай, шилдэг их дээд сургуульд орох потенциалтай, идэвхи санаачлагатай, хүсэл зорилготой сурагчидыг санхүүгийн тусламжаар дэмжин ирсэн. Уг филсофийнхоо дагуу бид Зуны Сургууль 2017-н турш тус бүр 4, 4 хүүхдэд 50% болон 100%-н санхүүгийн тусламж санал болгохоор шийдсэн байна. Хэрвээ та санхүүгийн тусламж хүсэж байвал өргөдлийн хамгийн сүүлд орших Additional Information хэсэгт уг санхүүгий тусамжийг яагаад хүсэж байгаа үндэслэл, шалтгаанаа бичнэ үү
Жич: Дээрхи тэтгэлэгүүдээс хамгийн их үнийн дүнтэй нэг тэтгэлэгийг авах боломжтойг анхаарна уу.
(Төлбөр төлөх нөхцөлийг утсаар холбогдон асууна уу)
Утас: 95115418/ 99913591