Төслийн товч танилцуулга
Lead Mongolia 2018 "Ажилгүйдэл, ядууралтай тэмцэх" багийн хэрэгжүүлж буй "Internship Compass" төсөл нь гарын авлага боловсруулах болон боловсон хүчний чадавхи бэхжүүлэх замаар оюутан залууст зориулсан дадлагажуулах тогтолцоог боловсронгуй болгоход хувь нэмэр оруулах юм. Төслийн хүрээнд хэрэгжүүлэх "Ажил хийх гоё" хөтөлбөр нь тогтвортой ажлын байр хайж буй залуусыг дэмжих зорилготой 21 хоногийн дадлагын ажил, сургалт хөгжлийн хөтөлбөр бөгөөд "чадавхижуулах сургалт", "ажлын туршлага хуримтлуулах дадлага" гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.
Хөтөлбөр дараах шаардлагыг хангасан хүн бүрт нээлттэй бөгөөд шалгарсан оролцогчид 3 долоо хоногийн эрчимжүүлсэн, цогц сургалтанд хамрагдах болно.